ЭМЭЭЛТИЙН “ӨМХИЙ МАХ”-НЫ ГЭХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛЛАА

2023-11-28 Мэдээ, мэдээлэл

Эмээлтэд өмхийрч муудсан, нянгийн хэмжээ их мах боловсруулж бэлтгэсэн “ЭМ ДИ СИ ПИ ХХК”-д холбогдох гэм буруугийн шүүх хурал СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцлээ.

Хуралдаан өглөө 09:00 цагт эхэлсэн боловч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хурлыг ирэх сарын 12-ныг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна. Мөн хуралдаанд хэргийн оролцогчдыг албан ирүүлэх шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан байна.

Эргэн сануулахад, Боловсруулсан маханд илрэх нянгийн дээд хэмжээ 10 мянга байх ёстой бол “Эм Ди Си Пи” ХХК-ийн боловсруулсан махан дахь нянгийн хэмжээ 3000 дахин их байжээ. Иймд тус компанийн 2018 онд авсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, агуулахад хадгалж байсан 175 тн махыг битүүмжлээд байгаа талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж хэлж байсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.