Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн 3 өдөр Ховд, Увс, Архангай, Завхан, Булган, Хэнтий Өвөрхангай, Төв, Дундговь, Сүхбаатар аймгийн зарим хэсгээр 0.0-6.0 мм хэмжээтэй цас орж, цаг агаарын аюуль үзэгдлийн хэмжээнд хүрсэн.
Үүний улмаас Ховд, Увс, Завхан, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 24 суманд малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон 30 удаагийн дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, 46 хүн сураггүй болсон.
Тухайн аймгуудын Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 37 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өглөө. Мөн хоёр дүүрэг, 8 аймгийн 10 суманд 42 удаагийн цасанд боогдсон дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 42 автомашиныг татан гаргаж, 113 иргэний аюулгүй байдлыг хангажээ. Түүнчлэн Төв аймгийн Эрдэнэсант суманд 6, Лүн суманд 1, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1 буюу нийт 8 иргэн малдаа явж байгаад шуурганд төөрч осгон, амь насаа алдсан байна.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самранд явж байгаад төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.