1. Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 69 хүнд холбогдох 8 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгах, шийдвэрлэх ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан. Тус ажлын хэсэг нийт 61 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нийт 138 хүнийг яллагдагчаар татаж, гэрчээр 12.994 хүнийг асууж мэдүүлэг авсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
2. Хил орчим нутаглаж байгаа иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл хийлээ
Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Хилийн 0245 дугаар ангитай хамтран Давст, Сагил, Бөхмөрөн зэрэг сумдын хил орчим нутаглаж байгаа иргэдэд гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл өгч ажиллалаа.
3. Зохион байгуулалттай үйлдэгдсэн 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ
Улсын ерөнхий прокурор хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхийг хамгаалах, гэмт үйлдлийг таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор зохион байгуулалттай бүлэг этгээдийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргийг шалган шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойших хугацаанд зохион байгуулалттай үйлдэгдсэн гэх 26 хэргийг прокурор хянаад, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдсон 15 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, 57 хүнийг яллагдагчаар татан, 52 хүнд холбогдох 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна гэж УЕПГ-аас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.