УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Нүүрсний сонсголыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажиллаж байгаа билээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар бидэнд өгсөн ярилцлагадаа “Наймдугаар сарын 29-ны 11.00 цагаас эхлэн эхний хурлаа хийнэ. Бид эхний хурлаар ажлынхаа удирдлага зохион байгуулалтаа ярина.
Ажлын төлөвлөгөөгөө гаргаж, шинжээчээ томилох шалгуур үзүүлэлтээ гаргана. Шинжээч нараа сонгон шалгаруулж авна. Хоёр дахь хурлаа ойрмогхон зарлаад явна” гэсэн юм.
Дашрамд дуулгахад, түр хорооны гишүүдээр нь Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар ажиллахаар болсон юм. Тиймээс гишүүдийн ирц бүрдсэнээр энэ сарын 29-ны өдөр нүүрсний сонсгол болж, шинжээч нараа томилох аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.