Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байгаа ажээ.
-Зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрлийг бүртгэх, лавлагаа, мэдээлэл өгөх журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
-Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
-Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
-Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд хэрэгжүүлсэн бэлтгэл арга хэмжээ,
-Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
-“Цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
-2023 оны хаврын тариалалтын урьдчилсан дүн,
-Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 50 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.