Ламхай нарыг шалгах хэргийн харьяаллыг өөрчилсөн байна.
“Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг үү” гэх мэдээллийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-ын Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст харьяалал тогтоолгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тус албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлгийн харьяаллын гэмт хэрэг болон УЕПГ-аас харьяалал тогтоосон насанд хүрээгүй хүн өртөж хохирсон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.
Урьд өмнө нь сүм, хийдэд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг бүртгэгдэж байгаагүй юм байна хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.