Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт эхэллээ.
Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ наадмыг нээж үг хэлэхдээ Засгийн газар Монголын хүүхдийн спортын наадмыг хоёр жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэснээс хойш энэ жил орон нутагт анх удаа, олон улсын спортын наадмын жишгээр зохион байгуулагдаж байгааг тэмдэглэлээ.
Анхан шатанд 21 аймаг, есөн дүүргийн 43 мянга гаруй өсвөрийн тамирчин өрсөлдсөнөөс 5000 гаруй тамирчин шалгарч тус наадамд оролцож байна. Энэхүү наадам нь оюун санаа, бие бялдар, ёс суртахуун, хүмүүжлийн хувьд алсын хараатай, ирээдүйн Монголыг бүтээх урам зоригийг бадраах эрхэм зорилготойг Ерөнхий сайд онцлоод хоорондоо өрсөлдөж, хэн нэг нь ялагч болохоос илүү өөрийгөө ялж ирсэнд нь өсвөрийн тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.