“Говь” компанийн агуулах, үйлдвэрийн дээвэр галд өртөж, нийслэлийн Онцгой байдлын газрын 250 гал сөнөөгч, аврагч 17 цагийн турш тасралтгүй ажилласан. Харин галыг өчигдөр /2017.06.15/ 16.00 цагийн орчимд бүрэн унтраасан билээ. Одоогоор зөвхөн үйлдвэрийн дээвэр шатсан ч, барилгын дотор талд ус нэвтэрсэн байдалтай байгаа аж. Тиймээс өчигдөр хэргийн газрын үзлэгийг хийх боломжгүй байсныг Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн Цагдаагийн I хэлтсийн дарга С.Хүрэлбаатар мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр /2017.06.16/ 08.30цагт С.Хүрэлбаатар даргаар ахлуулсан ХУД-ийн цагдаа, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нийт 40 хүний баг галд өртсөн “Говь” үйлдвэрийн агуулах, үйлдвэрт хэргийн газар үзлэг хийж эхэлжээ.
Дашрамд дуулгахад, тус компанийн нэрийг барин хандивын данс нээж, иргэдийг залилан мэхлэх үйлдэл гарахаас урьтаж “Говь” компани сэрэмжлүүлэг гаргажээ. Одоогоор уг үйлдвэрт хэчнээн төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдоогүй байгаа юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.