Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны зургаадугаар сарын 5-ны өдрөөс дахин нэг сарын хугацаагаар сунгах шийдвэр гаргажээ.
Нийслэлийн прокурорын газраас түүнийг цагдан хорих хугацааг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх өчигдөр хэлэлцэн дээрх шийдвэрийг гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл буюу хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан Т.Бадамжунайг цагдан хорих хугацааг сунгажээ. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппин улсаас авчирч, цагдан хорьсон тухай АТГ-аас мэдээлж байв.
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИАС:
14.10 дугаар зүйл.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацаа
2.Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй хэмээн заажээ.
13 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.