Он гарсаар 2469 иргэнд 256.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

2023-05-23 Мэдээ, мэдээлэл


Он гарсаар тавдугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд 2469 иргэнд 256.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Зээлдэгчдийн 66 хувь нь нийслэлийн иргэд байгаа бол үлдсэн 34 хувь нь орон нутгийн харьяалалтай байна. Зээлийн 199.2 тэрбум төгрөг нь Монголбанкны эх үүсвэрээс олгосон бол 57.6 тэрбумыг нь арилжааны банкнууд өөрийн хөрөнгөөс гаргажээ

Түүнчлэн 21 аймагт ипотекийн зээлд хамрагдах иргэдэд Зээлийн батлан даалтын сангаас урьдчилгаа төлбөрийг нь батлан дааж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Орхон, Дорнод зэрэг найман аймагт үйлчилж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.