ҮЕ ҮЕИЙН ХОТЫН ДАРГА НАР ХЭЧНЭЭН ГАЗАР ОЛГОСОН БЭ?

2023-05-15 Нийгэм

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал үе үеийн хотын дарга нарын газар олголтын талаарх мэдээллийг shilen.gov.mn сайтад ил тод байрлуулж буйгаа мэдэгдлээ.

Нийслэл Улаанбаатар хот төлөвлөлтгүйгээр тэлж бетонон ширэнгэ болгож буй асуудлын үндэс бол яах аргагүй газар олголттой холбоотой.

Нээлттэй мэдээллээс харахад хотын газрыг ханцуйн дотроо наймаалцаж, газрын наймааг гааруулсан цаг үе 1999 оноос эхлэлтэй байна.

Тодруулбал,

1999-2005 оны хооронд буюу М.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байх хугацаандаа нийт 7374 газрын захирамж гаргасан байна.

Харин:

Э.Бат-Үүл – 1888

Г.Мөнхбаяр – 1679

Су.Батболд – 1381

С.Амарсайхан – 811

Д.Сумъяабазар – 621

Т.Билэгт – 516

Ц.Батбаяр – 485

Ж.Батбаясгалан – 174 захирамж тус тус гаргасан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.