2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болоход 11 хоног үлдээд байна. Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарладаг. Иймд энэ сарын 26-ны сонгуулийн өдөр авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.