“Загвар шинэчлэн батлах тухай” танилцуулга Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын төслийн талаар Европын Холбооны гишүүн орон (Чех, Бельги гэх зэрэг)-уудад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд том оврын ачааны тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллах болон бусад хөдөлмөр эрхлэх тохиолдолд Монгол Улсын жолоочийн үнэмлэхийг суугаа орны жолоочийн үнэмлэхээр солиулах шаардлага үүсдэг бөгөөд энэ тохиолдолд Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсын жолоочийн үнэмлэхийг Монгол Улсын нэгдэн орсон Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн Конвенцын 6 дугаар хавсралтын 12 дугаар заалтад заасан “Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл буюу томьёолсон хэлбэр бүхий хязгаарлалт” гэсэн шаардлагад бүрэн нийцүүлэх гэх үндэслэлээр өөрийн улсын жолоочийн үнэмлэхээр солихгүй байх нөхцөл байдал үүсэж байна.
Дээр үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх болон хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ” Загвар батлах, тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/48 дугаар тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загвараас иргэний регистрийн дугаар, төрсөн газрын мэдээллийг хасаж, жолоочийн үнэмлэхэд тусгах мэдээлэл, үнэмлэхийн өнгийн код зэргийг нэмэлтээр оруулахаар “Загвар шинэчлэн батлах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын төслийг боловсрууллаа. Тушаалын төсөл батлагдсанаар Европын Холбооны гишүүн орон (Чех, Бельги гэх зэрэг)-уудад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд том оврын ачааны тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллах болон бусад хөдөлмөр эрхлэх тохиолдолд Европын Холбооны гишүүн орнуудаас тавьсан шаардлагыг хангаж, Монгол Улсын жолоочийн үнэмлэхийг суугаа орны жолоочийн үнэмлэхээр шууд солиулах болон хүний хувийн мэдээллийг хамгаалах, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилт хангагдах гэх зэрэг боломж бүрдэнэ гэж үзлээ.
Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэн баталсан тохиолдолд иргэд, олон нийтэд хүндрэл учруулахгүйгээр одоогийн хэрэглэж буй жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон болон нөхөж олгох тохиолдолд шинэ загварын үнэмлэхийг олгох хэлбэрээр зохион байгуулах юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.