Тувагаас орж ирсэн ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

2023-05-8 Мэдээ, мэдээлэл


Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр баг, “Халтар-Ус” гэдэг газарт ОХУ-ын Тува улсад гарсан хээрийн түймэр Монгол улсын хил давах магадлалтай байгаа тухай мэдээллийг энэ сарын 7-ны өдрийн 23:21 цагт Хилийн цэргийн байгууллагаас Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход ой хээрийн түймэр 400 метр хил давж орж ирсэн байсныг унтраахаар ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.