Хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар ажилласан этгээд төрд 4 835 063 төгрөгийн хохирол учруулжээ

2023-04-24 Мэдээ, мэдээлэл


Прокурорын байгууллагаас хуурамч диплом ашиглаж, Засаг даргаар ажиллан цалин авч, төрд 4 835 063 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хяналт, шалгалт явуулж, улмаар нийт хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Тодруулбал, Давж заалдах шатны шүүхээс иргэн А.А-г хуурамч диплом ашиглаж, сумын ИТХ-Д нэр дэвшин, сумын Засаг даргаар томилогдон ажилласан гэм буруутай гэж үзжээ. Түүнчлэн хууль бусаар 4 835 063 төгрөгийн цалин хөлс авч, төрд хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон аж. Харин иргэн А “диплом ашигласны улмаас төрд хохирол учраагүй, ажилласан хугацааныхаа цалин хөлсөө авсан” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.