Нүүрс олборлох, тээвэрлэх, худалдах, худалдан авахтай холбоотой хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Прокурорын байгууллагаас мэдээллээ.
Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа “АТГ, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-аас хамтран нүүрс олборлох, тээвэрлэх, худалдах, худалдан авахтай холбоотой хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 57 хүнд холбогдох, 7 хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ. Нийт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт 127 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна. Яллагдагчаар татагдсан хүмүүсийн 68 нь нийтийн албан тушаалтан бөгөөд эдгээрийн 13 нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд. Түүнчлэн яллагдагчаар татагдсан 127 хүний 107-д нь таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүний 24-д нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Одоогийн байдлаар таван хүн цагдан хоригдож, шалгагдаж байна.
Нүүрсний хэрэгтэй холбогдуулаад 10057 хүнийг гэрчээр дуудаж, АТГ-т 1151 ширхэг баримтыг хурааж авсан. Харин Эрүүгийн цагдаагийн албанд 11 3000 хуудас баримтыг холбогдох этгээдүүдээс хураан авч, баримтжуулах ажиллагааг явуулж байна. Одоогийн байдлаар эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан нэр бүхий яллагдагчдын дараах эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлав.
Үүнд:
-Орон сууцны 84, оффисын тав, таван зогсоол, гурван агуулах
-48 тээврийн хэрэгсэл
-Таван газар
-Хоёр хуулийн этгээдийн хувьцаа
-35 иргэн, 43 хуулийн этгээдийн арилжааны банкны дансан дахь зарлагын гүйлгээ
-Дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондыг хязгаарлажээ. Түүнчлэн бэлнээр 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг бэлнэр хураан авчээ. Эх үүсвэрийг шалгах, тогтоох ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.