Согтуурсан үедээ ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

2023-04-10 Мэдээ, мэдээлэл

 

Цагдаагийн байгууллагад энэ сарын 07-ны өдрийн 20:13 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус тоотод оршин суух 59 настай, эрэгтэй “Б” гэгчийн амь насыг 59 настай, эрэгтэй “Э” гэгч согтуурсан үедээ хохироосныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.