Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хяналтын бүсээр Вьетнам Улсаас вагоноор импортолсон 171.45 тонн цагаан будаа их хэмжээгээр бохирдсоныг хорио цээрийн хяналт шалгалт, лабораторийн шинжилгээгээр тогтоожээ.
Тодруулбал, гаалийн хяналт шалгалтын биет үзлэг, лабораторийн шинжилгээгээр гадаад хорио цээртэй суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ үхсэн хэлбэрээр, хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар их хэмжээгээр бохирдсоныг ГЕГ мэдээллээ.
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13.1.1 заалтын дагуу бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог. Мөн Засгийн газар, БНСВУ-ын Засгийн газрын хооронд ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт бичигдсэн суринамын гурилч цох илэрснийг хоёр удаагийн шинжилгээгээр тогтоож, хуулийн дагуу импортлогч компани экспортлогч улсад буцаах үүрэгтэй ч буцаах боломжгүй гэж мэдэгдсэн тул устгахаар шийдсэн байна.
Иймд хүнсний бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгж нь Монгол Улсын гадаад худалдаатай холбоотой хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг сайтар судалж, гадаад худалдаанд оролцох, экспортлогч улсын үйлдвэр, үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагчтай худалдах, худалдан авах гэрээнд чанар, аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлт, тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйтгэлийн зохих шаардлагыг тусгаж ажиллахыг гаалийн байгууллагаас анхааруулжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.