Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлжээ.
Тодруулбал, “УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас санал боловсруулж хэлэлцлээ. Манай улсын хүн амын тал хувь эмэгтэйчүүд ч гэлээ шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо хангалттай бус байна. Жендэрийн ялгаатай байдлын индексээр 2022 онд Монгол Улс улс төрийн оролцоогоор 146 орноос 113 дугаар байрт бичигджээ.
Тиймээс жендэрийн тэнцвэрийг хангаж, иргэдийн дуу хоолойг бүрэн илэрхийлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхийн тулд ЗГ-аас дараах саналыг гаргаж байна.
-УИХ-н сонгуулийн тухай хуулийн төсөлд нэр дэвшигчдээс аль нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байхаар заах тухай,
-Жагсаалтаар нэр дэвшигч 38 нэр дэвшигчийн нэрсийг намууд гаргахдаа эрэгтэй, эмэгтэй солбисон байдлаар оруулах саналыг гаргалаа. Ингэснээр жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх боломж бүрдэнэ.
Жендэрийн тэнцвэрийг бий болгож, эмэгтэй нэр дэвшигчдийн тоог нэмэгдүүлэх нь нам, бүлгээс үл хамаарч нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэж чаддаг, нийгмийн тэгш бус байдлыг арилгахад хүчтэй дуу хоолой болдог, хүний эрхийг хамгаалах ажлыг бодитой үр дүнд хүргэдэг зэрэг олон эерэг үзүүлэлт бий. Тиймээс нийгмийн төлөөлөл бүрийг шийдвэр гаргах түвшинд оролцох боломжоор хангах шаардлагатай гэж үзсэн” хэмээжээ.
12 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.