Боловсролын сангийн мэдээллийг ил болгож байгаагаа салбарын сайд нь мэдэгдэв. Улмаар сангаас зээл аваад эргэн төлөөгүй 230 хүнийг хуулийн байгууллагад өгч шалгуулахаар болжээ.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “1997 оноос хойшхи 921 хүүхдийн зээлийн гэрээг чөлөөлсөн. 700 гаруй хүүхдийн гэрээний үүрэг нь дуусаагүй байгаа. Мөн зээл авч гадаад улсад сурсан ч зээлээ эргэн төлөөгүй 230 хүүхдийн материалыг хуулийн байгууллагад шилжүүлж байна. Энэ нь 10 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эрсдэл Боловсролын зээлийн санд үүсгээд байна. Мөн зээлээ төлөөгүй хүүхдүүдийн мэдээллийг Монголбанкны мэдээллийн санд оруулна.
1997 оноос хойш:
-Дотоод зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52.698
-Буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан 154.662
-Г-адаадын шилдэг их, дээд сургуулийн бакалаврын зэрэгт суралцахдаа БЗС-гаас зээл авсан 421, магистр, докторантурын зэрэгт зээл, тэтгэлгээр сурсан 1.950
-Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг өнгөрсөн жил 31 хүүхэд авснаас гэрээгээ байгуулсан 23
-Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, гадаадын шилдэг их, дээд сургууль буюу Засгийн газар хоорондын тэтгэлгээр явсан 244 хүүхдийн мэдээллийг ил болгож байна.
Харин өнгөрсөн жил их дээд сургууль тоог цөөлсөн. Тодруулбал, 100 гаруй их дээд сургуулиас одоогийн байдлаар 65 их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ тоо өшөө ч цөөрнө. 10-12 анги төгсч байгаа хүүхдүүдийн 80 гаруй хувь нь их дэээд сургуульд элсдэг. Ингэснээр дипломтой ажилгүйчүүдийн тоо өсч байгаа энэ үед их дээд сургуулийн боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэл рүү түлхүү ажиллаж байна. Хувийн хэвшил төрийн ялгааг, Их сургуулийн босго оноо 480 буюу түүнээс их байх тогтолцоог барих нь чухал” гэлээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.