Фэйсбүүк орчинд “Годон гутал лизингээр зарна” хэмээн зар оруулж, 31 удаагийн үйлдлээр иргэдээс 28 сая төгрөг залилсан иргэнийг илрүүлсэн байна.
Уг хэргийг үйлдсэн 33 настай Э гэх эмэгтэй “Алтанчимэг Энхчимэг” хаяг ашиглан орон нутгийн олон гишүүнтэй фэйсбүүк бүлгэмүүдэд зар оруулдаг байсан нь тогтоогджээ.
Дээрх этгээд нь гутал худалдан авах гэсэн иргэдийн урьдчилгаа төлбөрийг хууль бус онлайн покерын дансанд шилжүүлэн тоглож, иргэдийг хохироосон аж.
Тухайн эмэгтэйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Увс аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд та бүхэн цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.