Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр “Төлбөрийн тэнцлийг сайжруулж, эдийн засгийг тогтворжуулах нь” сэдвээр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монголбанк суудлын автомашин оруулж ирэхэд импортын татвар тавьж чадах эрх бүхий газар биш. Бид өнгөрсөн онд хэрэглээний зээлийн хугацааг 30 сар болгож багасгасан. Ингэснээр хэрэглээ талд нь чадахаараа хязгаарлаж байгаа зохицуулалт юм. Гэтэл ийнхүү арга хэмжээ авсан ч автомашины импорт нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал 2023 оны наймдугаар сар хүртэл Land Cruiser 300, Lexus 600 зэрэг тансаг зэрэглэлийн автомашины захиалга дууссан гэх мэдээлэл байна. Лизингийн хугацааг 30 сар болгоод байхад автомашины импорт нэмэгдсээр байгаа нь бэлнээр төлж байгаатай холбоотой. Мөн нөгөө талдаа иргэд банкнаас лизинг авахаа больж, банк бусаар зээлээ гаргах нь илбэг байна. Мөн оруулж ирж буй компаниуд нь өөрсдөө лизинг хийдэг болсон. Ийнхүү лизинг хийхэд заавал зөвшөөрөл авах шаардлагагүй гээд банкны салбарт авах арга хэмжээг чангаруулсан ч үр дүнд хүрэхгүй байна. Иймд хуулиа өөрчлөх шаардлага үүсэж буй юм” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.