Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр /2023.03.08/ гурван настай хүүхдийн нуруу, хүзүү, гар хугарсан, тархинд нь цус харвалт үүссэн байдалтайгаар Яаралтай тусламжийн 103 машинаар хүргэгдэн иржээ. Энэ талаар ГССҮТ-өөс тодруулахад “ГССҮТ-д энэ сарын 8-ны өглөө хүргэгдэж ирсэн, гэмтлийн шалтгаан тодорхойгүй гурван настай хүүхдийн биеийн байдал одоогоор маш хүнд, амьсгалын аппараттай байна. Тухайн хүүхэд хүзүү, нуруу, гарны хугаралтай, тархиндаа битүү цус хуралттай буюу хавсарсан хүнд гэмтлийн оноштойгоор Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Түүнчлэн ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид ээлжийн хуваарийн дагуу 24 цаг ажиллаж байсан. Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болон нийслэлийн Түргэн тусламжийн 103 дуудлагаар ирсэн гэмт хэргийн шинжтэй хэрэг зөрчлийг бүртгэж, харъяа дүүргийн цагдаагийн байгууллагад мэдээлж ажилладаг. Энэ дагуу тухайн хүүхэдтэй холбоотой мэдээллийг харъяа дүүргийн цагдаагийн газарт хүргүүлсэн бөгөөд өдгөө холбогдох байгууллагуудаас шалгаж байна” гэв.
Цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээр, “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлсний дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Шалгалтын явцад гурван настай хүүг төрсөн эх Л, түүний хамтран амьдаргч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь эмнэлгийн байгууллагад хүргэсний дараа зугтаасан байна.
Хамтран амьдрагч нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, холбогдогч Э-г баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.