Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 530 хүн амиа алдаж, 264 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны шүүхийн ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шийдвэрлэлтийн талаар мэдээлж байна.
Мөн үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа мэдээлэл өглөө. Тэрээр “Монгол Улсын шүүх 2022 онд 106932 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн.
Үүний,
Эрүүгийн хэргийн 14202 хэрэг
Иргэний хэргийн 57633
Захиргааны хэргийн 2096
Зөрчлийн хэрэг 24116 хэрэг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн 14,202 хэрэгт 16,353 иргэн, 10 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Мөн 834 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2592 хүнд цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсан байна” гэв.
Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 530 хүн амиа алдаж, 264.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүний 147.4 тэрбум төгрөг нь залилах гэмт хэргийн хохирлын дүн аж.
2022 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 21.8 хувь, бусдыг залилах гэмт хэрэг 10.7 хувь, зам, тээврийн ослын гэмт хэрэг 36.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн анхан шатны шүүхэд авлигын 264 хэргийг хүлээж авснаас 68.9 хувийг нь эцэслэн шийдэж, 14.7 хувийг прокурорт буцаасан байна. Авлигын гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 84.5 хувь нь дээд боловсролтой, хоёр хүн тутмын нэг төрийн албан хаагч байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.