Боловсрол, шинжлэх ухааны сайдын шуурхай хурлаар өчигдөр /2023.02.13/ Сар шинийн баяртай холбогдуулан хичээл, сургуулийн зохион байгуулалтад өөрчлөх оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Уг хурлаар битүүний өдрийн хичээлийг энэ долоо хоногийн Бямба гаригт, шинийн 4-ний өдрийн хичээлийг ирэх долоо хоногийн Бямба гаригт шилжүүлж, оруулахаар болжээ.
Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир энэ талаар мэдээлэхдээ “Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах чиглэл өгөх тушаал өнөөдөр албажиж гармагц хүргүүлэх болно” гэв.
Битүүн буюу хоёрдугаар сарын 20-ны даваа гарагийн хичээлийг энэ долоо хоногийн бямба гаригт шилжүүлэх, шинийн 4-н буюу хоёрдугаар сарын 24-ний хичээлийг дараагийн долоо хоногийн бямба гаригт шилжүүлэх боломжийг тухайн орон нутгийн засаг дарга нь шийдвэрлэх чиглэлтэй байгаа.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.