ХӨСҮТ: ДОХ-той эмэгтэй эмнэлгийн гадаа нас бараагүй, гэртээ нас барсан

2023-01-24 Мэдээ мэдээлэл


ДОХ-ын халдвартай эмэгтэй ХӨСҮТ-ийн хашаанд нас барсан тухай мэдээлэл гараад буй юм. Энэ талаар тус эмнэлгээс дараах тодруулгыг өглөө.

ХӨСҮТ: ДОХ-ын халдвартай гэдэг нь 2007 онд оношлогдсон 32 настай эмэгтэй ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны хяналтад эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан бөгөөд сүүлийн үед олон эрхтэн хавсарсан сүрьеэ өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байсан.

Биеийн байдал нь хүнд байсан ч энэ сарын 19-нд өөрийн хүсэлтээр эмчилгээгээ зогсоож эмнэлгээс гарсан. 23-нд бие нь муудаж гэрийнхэн нь түргэн дуудсан боловч эмнэлгийн тусламж авч амжаагүй гэртээ нас барсан байна.

Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд нас барсан гэдэг ташаа мэдээлэл юм байна.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.