Хайлааст, Шархад, Баянхошуу орчим “Их бохирдолтой” түвшинд хүрчээ

2023-01-23 Мэдээ, мэдээлэл


Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн /2023 оны 01 дүгээр сарын 16-22-ны өдөр/ мэдээг танилцуулъя.

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 2023 оны нэгдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд 100-н айл, Толгойт, Нисэх, 13-р хороолол, Баруун 4-н зам, Амгалан, Цахилгаан станц, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим “Бага бохирдолтой”, 1-р хороолол, Зурагт, Налайх орчим “Бохирдолтой”, Хайлааст, 5-н буудал, Шархад, Баянхошуу орчим “Их бохирдолтой” түвшинд хүрсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.