Нүүрсний хэрэгт 64 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна

2023-01-20 Мэдээ, мэдээлэл

АТГ нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаагаар 118 объектод нэгжлэг хийж, гэрчээр 326 хүнээс мэдүүлэг авч 64 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 35 /улс төрд нөлөө бүхий этгээд УИХ-ын гишүүн 1, Зам тээврийн хөгжлийн сайд 1, төрийн нарийн бичгийн дарга 1, Засаг дарга 1, УИХ-ын гишүүний зөвлөх 1, гаалийн улсын байцаагч 12 , ХХЕГ-ын харьяа байгууллагын 4, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 4, боомтын захиргааны мэргэжилтэн 1, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 6, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 3/, мөн хуулийн этгээдийн албан тушаалтан 10, иргэн 19 тус тус байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.