Ардчилсан Нам(АН)-ын ҮБХ-ны ээлжит бус хурал өнөөдөр болж байна. Уг хурлын үр дүнд АН-ын даргыг сонгох юм.
Эргэн сануулахад, өчигдөр нэр бүхий дөрвөн хүн нэр дэвшигчдийн үнэмлэхээ гардан авсан юм.
Тодруулбал,
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа
Сангийн сайд асан С.Баярцогт
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр нар тус намын даргад өрсөлдөхөөр болсон.
Тэгвэл намын даргад нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад байсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэрээ татлаа.
Тэрбээр “Миний бие анх удаа Ардчилсан Намын даргад нэрээ дэвшүүлж, мандатаа авлаа. Намын даргад нэр дэвших боломж олдсон нь нэр төрийн хэрэг байсан. Гэвч би албан ёсоор АН-ын даргад нэр дэвшихээс нэрээ татаж буйгаа зарлаж байна” гэв.
16 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.