Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-ийн АИ-92 шатахууны нөөцийн сав галд автжээ. Галын дуудлага өнөө өглөөний 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Галд автсан шатахууны нөөцийн сав нь 2000 тоннын багтаамжтай. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.