Богд ууланд энэ сарын 30-ныг хүртэл аялахыг хориглов

2017-06-13 Мэдээ, мэдээлэл

Нийт иргэдийг Богд ууланд аялж, амрахыг энэ сарын 30-ныг хүртэлх хугацаанд хориглосон шийдвэрийг өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга захирамж гаргажээ. Учир нь энэ зун бороо хур бага орсны улмаас нийслэл төдийгүй ихэнх нутгаар хуурайшилт ихтэй гандуу байгаа юм.

Хан-Уул дүүрэгт гэхэд л, он гарсаар найман удаа ойн түймэр гарчээ. Харин өнгөрсөн онд нэг л удаа түймэр гарсан байна. Иймд хуурайшилтын үе дуусах хүртэл буюу заасан хугацаанд тус ууланд аялж амрахыг ийнхүү  хориглоод байгаа юм.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.