
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2022 оны эхний 10 сарын байдлаар 3547 болж, өмнөх оны мөн үеэс 344 (10.7%)-өөр өссөн байна.
Объектын түймэр 2022 оны эхний 10 сард 2548 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 436 (20.6%)-гаар, биологийн гаралтай аюулт үзэгдэл 174 болж, 97 (2.3 дахин их)-гоор өссөэн нь нөлөөлжээ.
Мөн аюулт үзэгдэл, ослын улмаас он гарсаар нийт 228 хүн амь насаа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 58 (20.3%)-аар буурсан тоо юм.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 2022 оны эхний 10 сарын байдлаар 27.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 3.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.
12 цагийн өмнө
12 цагийн өмнө
12 цагийн өмнө
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.