Өнөөдөр өглөөний 08:34 цагт Байгаль нуур орчимд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл 10 минут орчим үргэлжилсэн бөгөөд Монголын нутаг дэвсгэрт чичирхийлэл мэдрэгдсэн байна. Энэ талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад Дархан, Сэлэнгийн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн болохыг мэдээллээ. Мөн энэ сарын 14-ний өдөр Байгаль нуурт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Тус газар хөдлөлт нь Монгол Улсын хилээс 140 км зайтай болсон бөгөөд өнөөдрийн газар хөдлөлт тухайн бүс нутагт болжээ.
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
2026-10-6
2026-10-6
2026-10-5
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.