Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 23-ны өдрийг дуустал зохион байгуулагдах тус цэрэг татлагыг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм. Хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм.
Мөн цэрэг татлагын байранд ирэхдээ баримт бичгүүдийг бүрдүүлэх юм.
Иргэний үнэмлэх
Цэргийн үүрэгтний үнэмлэх
Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.
Цэрэг татлагын байрнуудын бэлтгэлийг бүрэн хангасан бөгөөд дараах цэгүүдэд бүртгэж байна.
Багануур дүүрэг: “Гүн галуутай” цогцолбор сургууль
Багахангай дүүрэг: “Хангай” цогцолбор сургууль
Баянгол дүүрэг: 96 дугаар сургууль
Баянзүрх дүүрэг: 14 дүгээр сургууль
Налайх дүүрэг: Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв
Сонгинохайрхан дүүрэг: 83 дугаар сургууль
Сүхбаатар дүүрэг: 31 дүгээр сургууль
Хан-Уул дүүрэг: 34 дүгээр сургууль
Чингэлтэй дүүрэг: 5 дугаар сургууль гэсэн байршилд байрлана.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.