Цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэр Нэгдүгээр төрөх эмнэлгийн эмч, ажилтнууд нярайн эхэсийг зардаг байсан гэх мэдээллийг шалгаж эхэлсэн талаараа мэдээллээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цахим орчинд төрөх эмнэлгийн эмч, ажилтнууд нярайн эхэсийг зардаг байсан гэх мэдээлэл цацагдсан. Цагдаагийн байгууллага нь олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр гарсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй зүйл дээр гомдол мэдээлэл бүртгээд, холбогдох шалгалтын ажиллагаа хийдэг. Үүний хүрээнд тус асуудал дээр гомдол мэдээллийг нь шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Гэхдээ хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн эсэх болон тогтоогдож байгаа зүйлийн талаарх тодорхой мэдээлэл одоохондоо гараагүй” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.