Казахстан улсын иргэн зориудаар Дархлал хомсдолын вирусийг манай улсын зургаан иргэнд тараажээ.
Тодруулбал, БНКУ-ын иргэн “Б” нь нэр бүхий зургаан иргэнтэй удаа дараа бэлгийн харьцаанд орж зориудаар халдварт өвчин халдаасан гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагынхан шалгаж, улмаар шүүхэд шилжүүлжээ.
Есдүгээр сарын 20-ны өдөр шүүх тус хэргийг хянан хэлэлцэж, “Б” нь бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин буюу дархлал хомсдолын вирус халдаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэн гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.