ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах, Хөрөнгө завших гэмт хэрэг мөрдөх хэлтсээс цахим гуйвуулгаар гадаадын иргэдэд онц их хэмжээний мөнгө алдаж хохирсон иргэдийн судлагаа, арилжааны банкуудаар дамжуулсан мөнгөн хохирлын тооцоог саяхан гаргасан байна.
2015-2017 оны эхний 6 сарын байдлаар цахимаар гадаад улсын хэн болох нь тодорхойгүй иргэдтэй танилцаж, арилжааны банкаар дамжуулан хохирсон иргэдийн судлагаанаас үзэхэд, нийтдээ нэг тэрбум 964 сая, 286 мянга 742 төгрөг буюу бараг хоёр тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Тодруулбал, 2015 93 иргэн 284 ,912 ам.доллар буюу 568 сая 664,464 төгрөгөөр, 2016 онд 168 иргэн 504, 956 ам. доллар буюу нэг тэрбум 246, 547 төгрөгөөр, 2017 онд 7 иргэн 59,627 ам. доллар буюу 149,067 төгрөгөөр тус тус хохирсон байна. Эдгээр хохирлыг иргэдэд ил тод мэдээлж өгөхийг ч хэвлэл мэдээллийн байгууллагад уламжилж байна.