Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд энэ сарын нэгний байдлаар 91.9 мянган тн хадлан хадаж, 16.9 мянган тн хүнсний ногоо, 13.1 мянган тн төмс хурааж, 5.5 мянган тн гар тэжээл бэлтгэжээ.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бэлтгэсэн хадлан 22.8 (32.9 хувь) мянган тн, төмс 6.4 (94.5 хувь) мянган тн, хүнсний ногоо 2.5 (17.6 хувь) мянган тн, гар тэжээл 5.3 (22.8 дахин их) мянган тонноор нэмэгдсэн байна.
Хураасан төмс өмнөх оны мөн үеийнхээс Дорноговь, Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Хөвсгөл аймагт 2.6 тонноос 624.9 тонноор буюу 25.4 -83.6 хувиар багасаж, харин Улаанбаатар хот, бусад аймагт 0.9 тонноос 5.4 мянган тн буюу 8.1 хувиас 21 дахин нэмэгдсэн аж. Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеийнхээс Дундговь, Дорнод, Архангай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул аймагт 16.3 тонноос 2.6 мянган тонн буюу 11.9-92.5 хувиар багасаж, Улаанбаатар хот, бусад аймагт 6.7 тонноос 3.6 мянган тонноор буюу 9.1 хувиас 61.7 дахин нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.