Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нугын тал гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 3 км/-т 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд иргэд хавчуулагдсан гэсэн дуудлагыг 13:20 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид очиход Багануур дүүргийн харьяат Г-ийн жолоодож явсан “Соната-6” маркын 1 зорчигчтой суудлын автомашин Багануур дүүргээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын чиглэлд зорчиж явсан “Тоёота Пилдэр” загварын /5 зорчигчтой/ суудлын автомашинтай мөргөлдөж, тус автомашинд зорчиж явсан С /55 настай эрэгтэй/, иргэн Б /52 настай, эмэгтэй/ П /28 настай, эрэгтэй/ Т /26 настай, эмэгтэй/, С /5 сартай, эмэгтэй/, Г /3 настай, эрэгтэй/, “Соната 6” загварын суудлын автомашины жолооч Г/33 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн ЯТТТ-ийн эмч болон, Цагдаагийн хэлтсийн мөрдөгч нарт хүлээлгэн өгсөн байна.
Мөн Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Аж үйлдвэрийн паркийн уулзвар 2 автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 20:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход Э-ийн жолоодож явсан “Хонда Пит” загварын суудлын автомашин, Б-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашинтай мөргөлдөж, суудлын автомашины жолооч иргэн Э/35 настай эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн ЯТТТ-ийн эмч болон, Тээврийн цагдаагийн газрын хэрэг бүртгэгч нарт хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.