Нийслэлийн Баянгол, Баянзүрх Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин байгаа үл хөдлөх эд хөрөнгийн дараах төрлийн бүртгэлүүдийг зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүйгээр бүртгүүлэх боломжтой болжээ.
Үүнд:
Өмчлөх эрхийн шилжилт:
Үл хөдлөх хөрөнгө худалдах
Худалдан авах гэрээ
Бэлэглэх гэрээ
Арилжих гэрээ
Өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөх
Хамтран өмчлөгч нэмэгдэх,хасагдах гэрээ
Эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах:
Үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, үнэ, хаяг, байршил, зориулалт, нэгж талбарын дугаар, өмчлөгчийн нэр, регистрийн дугаар өөрчлөгдөх
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек/ гэрээ, барьцаалбар:
Гэрээний нэмэлт өөрчлөлт, барьцааны гэрээ дуусгавар болох бүртгэлүүд
Эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас лавлагаа олгох үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ хэмээн УБЕГ-аас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.