Цагдаагийн байгууллагад өчигдөр 12:31 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бурхантын аманд машинтай хүн буудсан” гэсэн дуудлага бүртгэгджээ.
Энэ дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад, 47 настай, эрэгтэй “Б” гэгч нь Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ Corolla Fielder маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 44 настай, эрэгтэй “Б” гэгчийг шороон зам дээр зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргаж, “Сайга” загварын галт зэвсгээр түүнийг айлгах зорилгоор дээшээ нэг удаа буудсаныг тогтоосон байна. Иймд галт зэвсгийг хураан авч, тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.