НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран Зайсангийн аяллын замын эхний 3 га газарт нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулж, Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байв. Гэтэл тус газрыг 5 жилийн хугацаатай ашиглах лицензтэй “Энигма” групп Аялал жуулчлалын замын ажлыг зогсоохоор шүүхэд ханджээ. Нийслэлийн Захиргааны хэргийн 20 дугаар шүүхээс “Аялал жуулчлалын зам”-ын ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
Дашрамд дурдахад, Богд хан ууланд нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд үүнийг дагаж 300-450 автомашин Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байна. Тус замыг 1975 онд барьсан бөгөөл үүнээс хойш засвар шинэчлэл хийгээгүй аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.