АН-ын бүлэг: Төсвийн хэмнэлтийг дэмжиж байгаа. Гэхдээ хандлага нь буруу байна

2022-04-25 Нам хөдөлгөөний амьдрал

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тус намын бүлгийн дарга Д.Ганбат “Төсвийн тодотгол, төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөлтэй танилцлаа. Төсвийн хууль бараг гурав дахь удаагаа орж ирж байна. Хоёр хөршид айлчлаад үүсээд байгаа асуудлаа яагаад шийдэж болдоггүй юм бэ?. Төсвийн хэмнэлтийг дэмжиж байгаа. Гэхдээ хандлага нь буруу байна. МАН зургаан жил засаглах хугацаанд улс орны өрийн асуудал анхаарах хэмжээнд очсон. Реформын шинжтэй ажил хийх хэрэгтэй гэсэн 10 орчим зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлнэ.

Мөн LRT буюу хөнгөн галт тэрэгний төслийг сайн нягталж, хотын иргэдээс санал асуух хэрэгтэй. Харин эрчим хүчний эх үүсвэрийн хувьд анхаарах асуудал. Хотын иргэд даргаа сонгодог байх нь зүйтэй гэсэн зарчмыг намын зүгээс баримталдаг” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.