Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрчим хүчний үнэ тарифын талаар хэлэлцэж байна

2022-04-20 Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах ажлын явц,
  • Эрчим хүчний үнэ тариф, цаашид авах арга хэмжээ,
  • Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явц, цаашид авах арга хэмжээ,
  • Шинэ Сэргэлтийн бодлогын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө,
  • Ой хээрийн түймрийн нөхцөл байдал зэрэг 30 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.