Нийслэлд энэ онд 188 байршилд 4860 граж буулгахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд зөвшөөрөлгүй байгууламжуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил эрчимжиж байгаа. Гэвч алга дарамхан газар орон сууцны томоохон барилга завсар зайгүй шигэж барих ажиллагаа хаврын урьтай зэрэгцэх болов. Тухайлбал, Баянгол дүүргийн 8-р хорооны эцсээс доошоо уруудаад гэмтлийн дунд зам руу нийлдэг хэсэг дээр барилгын ажлыг эхлүүлээд байна. Гэтэл энэ орчмын эргэн тойронд есөн том орон сууц бий. Эдгээр орон сууцны гаднах орчин нь нийт оршин суугчдад агаарлах талбай, ногоон байгууламж гэх юм байхгүй. Ялангуяа, автомашины зогсоол “нүдний гэм”. Тиймээс эдгээр байрны оршин суугчид машинаа зам дагуу байрлуулдаг. Жишээ нь 37а, 47, “Намуун дэнж” гэх мэт өдгөө суурь нь тавигдаад буй шинээр барих гэж байгаа байрны зэргэлдээх эдгээр байр нь ямар ч ногоон байгууламж, автомашины зогсоолгүй. Өөрөөр хэлбэл, нэгж талбайд ногдох хүн амын нягтаршил нормоос хэд давж ХЭТЭРСЭН. Мөн гол зам дагуу явган хүний замгүй.
Түүнчлэн гол замын эргэлтэн дээр барилга барихгүй гэсэн журам зөрчигдөж байна. Түүгээр үл зогсом барилгын ажил нь ид явагдаж буй энэхүү газрын эргэн тойронд нь байрлах гурван сургуулийн сурагчдад хичээлдээ явахад эрсдэл улам нэмэгдэх болно. Тиймээс энэхүү барилгын ажлыг зогсоохыг холбогдох албаныханаас шаардаж байна. Их тойрог дотор нэмж байшин барихгүй гэсэн хотын даргын шийдвэр яагаад хэрэгжихгүй байна вэ?
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.