Энэ сарын 12-ны өдрийн 16 цаг 30 минутын үед “Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эмэгтэй хүн нас барсан байдалтай байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Уг дуудлага мэдээллийн мөрөөр Булган аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын … тоотод оршин суух хаягаасаа сураггүй алга болж Орхон аймаг дахь цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан 24 настай, эмэгтэй, М.С нь гадны нөлөөтэй амь насаа алдсан болох нь тогтоогдсон байна.
Орхон аймаг дахь цагдаагийн газраас оршин суух газраасаа сураггүй алга болсон иргэн М.С-ийн алга болсонд 52 настай, эрэгтэй Б.Б гэгчийг холбогдуулан шалгаж байх хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймагт өөрийнхөө амь насыг хохироосон байдалтай олдсон байжээ.
Одоогоор энэ хэргүүдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.