Архангай аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км, Цэцэрлэг сумын Чулуутын голын мөс цөмөрч, “Лексус-570” загварын суудлын автомашин усанд живсэн тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ. Энэ талаарх дуудлагыг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 21:15 цагт өгсөн байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон ар гэрийнхэн нь 07:46 цагт очиж, голын мөсөнд цөмөрсөн машиныг 8 цаг 34 минут ажиллаж татан гаргажээ. Жолооч болон дөрвөн зорчигч эсэн мэнд гарсан байна.