УДШ: АН-ын даргаар хэнийг батламжлахыг ӨНӨӨДӨР шийднэ

2021-12-20 Нийтлэл
Монгол Улсын дээд шүүх өнөөдөр нийт шүүгчийн хуралдаанаа хийхээр товлосон. Хуралдаанаар АН-ын даргаар хэнийг бүртгэх тухай асуудлыг хэлэлцэх юм. Хоёр талд хуваагдсан АН өмнө нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нарыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Гэвч Дээд шүүх тэдний хэнийг нь ч бүртгэхээс татгалзаж, дотоод маргаанаа шийдвэрлээд дахин хандахыг зөвлөсөн юм.
Харин энэ удаад О.Цогтгэрэл, М.Тулгат нар нэгдэж, хуульд нийцэж байгаа нэгнийг маань намын даргаар бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлээд байна. Тиймээс өнөөдөр л хоёр даргатай АН-ынхны маргаан дуусгавар болж магадгүй нь.   
Тэгэхээр өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн АН-ын дарга, ардчиллын анхдагчдын нэг Э.Бат-Үүлд шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож, хорьсон. Тэрбээр хорих анги руу ачигдахдаа “Намаа нэгтгээрэй” гэж намын нөхөддөө захисан байдаг. Түүний энэхүү үг АН-ынханд нэгийг бодогдуулсан биз. Хэрвээ тэд одоо л сэхээний орон дээрх АН-аа хэвтэрээс нь өндийлгөж чадахгүй бол дахиад намын хямрал залуу үед уламжлагдаж, уналт үргэлжилсээр байх болно.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.