Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 болон 11 ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ээлж солих ажлыг амжилттай зохион байгуулж байна.
Зарим мэдээллийн сайтууд энхийг сахиулагчдыг Өмнөд Африкаас ирж байгаа хэмээн ташаа мэдээлэл тавьсан байна хэмээн ЗХЖШ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Тодруулбал “Цэргийн багийн нэгдүгээр цувааны бие бүрэлдэхүүн 2021 оны 10 дугаар сарын 20, хоёр дахь цувааны бүрэлдэхүүн арваннэгдүгээр сарын 8-ны өдөр эх орондоо ирсэн юм.
Харин гурав дахь цувааны бүрэлдэхүүн өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 27-ны өдөр ирэхээр төлөвлөөд байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй цэргийн багийн ээлж хүлээлцэх ажлыг халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахисны үндсэн дээр батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байгаа тул үнэн бодит мэдээллийг авч, түгээж байхыг иргэд, хэвлэл мэдээллийн ажилтнуудаас хүсье” гэв.
Нэмж мэдээлэхэд УОК-ын хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан “Өнөөдөр ирэх 200 гаруй энхийг сахиулагчдын байсан тухайн улсад нь халдвар бүртгэгдээгүй. Бүгд шинжилгээнд хамрагдсан хэдий ч 10 хоногийн хугацаанд цэргийн амралтад тусгаарлана” гэдгийг хэлсэн билээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.