Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “Хөтөл” хорооллын автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 2021.10.28-ны өдрийн 01:23 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 01:40 очиход иргэн З-гийн жолоодож явсан “Исузу” загварын ачааны автомашин, иргэн М-ийн жолоодож явсан “Соната-7” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, тус аймгийн Дархан сумын харьяат иргэн М /46 настай, эрэгтэй/ суудлын автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдан нас барсан байсныг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.